- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 238
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.ХБНГУ-ын "Люфтханза" компани монголын иргэний агаарын тээврийн үндэсний тээвэрлэгч "МИАТ" компанид "Тиссэн" группээр дамжуулан зарах Аэробус А310-300 маягийн нисэх онгоцны үнийг харилцан тохиролцож 7,0 сая ам.доллараар бууруулж байгааг үндэслэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх "Люфтханза" компанийн нислэгийг навигацийн үйлчилгээний хураамжаас 1998 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 5 жилийн хугацаатай чөлөөлөхийг Сангийн сайд П.Цагаан, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа нарт зөвшөөрсүгэй.
2."Люфтханза" компанийн дамжин өнгөрөгч ниссэн навигацийн үйлчилгээний хураамжийг 2003 оноос эхлэн 5 жилийн хугацаанд улсын төсөвт "МИАТ" компанийн тээвэр үйлчилгээний орлогын хуримтлагдсан ашгаас төлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаан, дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
