- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
2001 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 18850 төгрөгөөр шинэчлэн тогтоож, 2001 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг Санхүү,эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 88 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...бүрэн тэтгэврийн доод хэмжээг 10.6 хувиар ..." гэснийг 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
