- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 54
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 12000 төгрөгөөр тогтоож, 11001 төгрөгөөс 20000 төгрөг хүртэлх тэтгэвэр, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 1000 төгрөгөөр, 20001 төгрөгөөс дээш тэтгэврийг 500 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, энэ оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн олгохыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ
/ЗГ-ын 1999 оны 157-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Текст томруулах
A
A
A
