- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Энэ оны 4 дүгээр сараас эхлэн дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай:
а)ажил хөдөлмөр эрхэлж бие даан амьдрах чадваргүй, нэн ядуу иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, тэднийг нийгмийн асрамжинд авах, тохирсон ажлыг зохион байгуулалттайгаар хийлгэх арга хэмжээ авах;
б)амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдэд туслах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх үндсэн дээр хөнгөлөлттэй нөхцөл, болзлоор насны тэтгэвэр тогтоолгосон, тэтгэврээс өөр орлогогүй 55-аас доош насны эмэгтэйчүүд, 60-аас доош насны эрэгтэйчүүдийг орлогын байнгын нэмэгдэл эх үүсвэртэй болгох;
в)тэтгэврээс өөр орлогогүй, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийг мэргэжлийнх нь дагуу бололцоотой газруудад ажиллуулах, аж ахуйн нэгж, байгууллагаас захиалга авч тохирох ажилд хуваарилахын зэрэгцээ урт, богино хугацааны төрөл бүрийн сургалтад хамруулан дахин мэргэшүүлэх ажлыг холбогдох яам, тусгай газартай хамтран зохион байгуулах.
2.Хөнгөлөлттэй нөхцөл болзлоор насны тэтгэвэр тогтоолгосон, тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй Улаанбаатар хотод оршин суугаа 55-аас доош насны эмэгтэйчүүд, 60-аас доош насны эрэгтэйчүүд, үүний дотор зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах болон хорих ял эдлүүлэх байгууллагад ажиллаж байсан насны тэтгэвэр авагч уг насны иргэдэд ажил хөдөлмөр эрхлүүлэх, саалийн мал, гахай, тахиа, туулай үржүүлэх, төмс, хүнсний ногоо тариалах зэргээр нэмэгдэл орлогын эх үүсвэртэй болгоход зориулан 1994 онд 50 сая төгрөгийн төсвийн зээлийг эргэж төлөгдөх нөхцөлөөр жилийн 4-өөс илүүгүй хувийн хүүтэйгээр нэг жил хүртэл хугацаагаар олгож, ажлын байр нэмэгдүүлэх тодорхой ажлыг холбогдох яам, тусгай газартай хамтран ахмадын байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж хэрэгжүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д даалгасугай.
3.Тариалан эрхлэх, гахай, тахиа,туулай үржүүлэх, хүнсний зүйл бэлтгэх, боловсруулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах, энэ ажилд мэргэжилтэн, эрдэмтдийг оролцуулан сургалт зохион байгуулахыг Радио, телевизийн Хэрэг эрхлэх газар (Б.ӨВГӨНХҮҮ), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
4.Дор дурдсан зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд (Ц.ӨӨЛД), Нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ) нарт даалгасугай:
5.Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамжид хиймэл хомсдол бий болгох, дундаас нь завших, бөөнөөр авч дамлах, үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, худалдааны дэг журам зөрчих зэрэг сөрөг үр дагаврыг цаашид гаргуулахгүй байхад иргэд, олон нийтийн хяналтыг чиглүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөл, болзлоор насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн чадвар бүхий иргэд, өндөр настан ахмадуудыг хяналтын ажилд зохион байгуулалттайгаар оролцуулж хөлсийг нь тухай бүр тооцон олгож байхын гадна хэрэгцээтэй газарт тэднийг гэрээт харуулаар ажиллуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
6.Тэтгэвэрийн санд оруулах хөрөнгийг цаг тухайд саадгүй олгож байхыг Сангийн яам /Д.Даваасамбуу/-д; нутаг дэвсгэртээ байрладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд хугацаанд нь бүрэн оруулж байх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт; тэтгэвэр, тэтгэмжийн хөрөнгийг орон нутагт шуурхай шилжүүлж байхыг хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/-д даалгасугай.
7.Бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, түүн дээр нэмж олгож байгаа нөхвөрийг хугацаанд нь элдэв чирэгдэлгүй, бүрэн олгуулж байх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга, хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
