- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 5 сарын дугаар 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 100
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт даалгасугай:
а/нийгмийн халамжийн хуулиудад төрийн захиргааны төв байгууллагаас батлахаар заасан дүрэм, журам, зардлын норматив, нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хувцас, хичээлийн хэрэглэлийн эдэлгээний хугацааг холбогдох байгууллагатай тохиролцон баталж мөрдүүлэх;
б/аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах аргачлал, гарын авлага гарган өгч, тэдгээрийн Тамгын газар, нийгмийн даатгалын хэлтэс (тасаг), байцаагч, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нэгжийн ажлыг эдгээр хуулийн биелэлтийг хангуулахад чиглүүлэн зохион байгуулахад мэргэжлийн удирдлага туслалцаа үзүүлэх;
в/нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх асуудлаар нийгмийн даатгал, халамжийн асуудал хариуцсан ажилтнуудын бүсийн сургалт семинарыг Ховд, Дорнод, Архангай, Орхон, Дундговь аймагт энэ оны 6 дугаар сард зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг зохих журмаар хянуулсан төсвийн дагуу нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас гаргах;
2.Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн "Нийгмийн халамжийн сангийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Ахмад настанд хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын зарим ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай журам"-ыг З дугаар хавсралтаар, "Тахир дутуу хүнд хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
4.Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу оршуулгын тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй ахмад настны оршуулгын зардлын хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн 75 хувиар тооцож орон нутгийнхаа төсвөөс гаргаж байх, шаардлагатай бол дээрх тэтгэмжийг бүрэн хэмжээгээр олгож байхыг сум, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
5.Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу ахмад настанд орон сууцны нөхцөлөө сайжруулах, орон сууц барихад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг Сангийн яам, Монгол банктай хамтран бэлтгэж энэ оны 6 дугаар сард Засгийн газарт оруулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/-д даалгасугай.
6.Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан сурагч, оюутны сургалтын зардлыг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын 1995 оны 194 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцагчийн сургалтын зардлыг төрөөс хариуцан санхүүжүүлэх журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлэхийг Шинжлэх ухаан, боловсролын сайд С.Төмөр-очирт даалгасугай.
7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:
8.Байгууллагадаа ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу иргэдэд анхаарал халамж тавьж, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон сууцтай болоход нь туслах арга хэмжээ авч байхыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчдад даалгасугай.
9.Нийгмийн халамжийн хуулиудыг улсын хэмжээнд сурталчлах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газар, "Засгийн газрын мэдээ" сонины редакцид даалгасугай.
Текст томруулах
A
A
A
