A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 2 дугаар сарын 3 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 10000 төгрөгөөр, хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг 9000 төгрөгөөр тус тус тогтоож 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож олгохыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд С.СОНИН

/Засгийн газрын 2002 оны 194 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/