A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 185

Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1,3, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

-Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс;

- Хот байгуулалт, стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс;

-Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс;

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг давхар хариуцуулсугай. /Засгийн газрын 2003 оны 201 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 35 хүртэл, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 36 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 30 хүртэл, Багахангай дүүрэгт 20 хүртэл (нормативаар ажиллах орон тоо орохгүй) байхаар тогтоосугай. /Засгийн газрын 2003 оны 201 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./

5. Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай тохиролцсоны үндсэн дээр тогтоон мөрдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч М.Энхболдод зөвшөөрсүгэй.

6. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дараахь хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулахаар тогтоосугай:

7. Улаанбаатар хотын Захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд дараахь байгууллагуудыг ажиллуулахаар тогтоосугай:

8. Нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн харъяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч М.Энхболдод зөвшөөрсүгэй.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 2,3,5 дугаар зүйл, "Бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаар тогтоол, "Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 3 дугаар зүйл, "Төрийн архивын харьяаллын тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр тогтоол, "Тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.