- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙТЛЭГ ЖУРАМ ГАРГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙТЛЭГ ЖУРАМ ГАРГАХ ТУХАЙ
1996 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 54
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны хяналт шалгалтын албадын шинжилгээний лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх, улсын байцаагчдыг хяналт шалгалтын техник хэрэгслээр хангах, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах болон холбогдох бусад зардалд зориулан хяналт шалгалтын үйл ажиллагаанаас төсөвт оруулсан орлогын 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгож байх нийтлэг журам гаргаж мөрдүүлэхийг Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д үүрэг болгосугай.
2.Дээрх нийтлэг журмыг мөрдөж эхэлсэн өдрөөс "Сахилга, дэг журмыг бэхжүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 248 дугаар тогтоолын 20 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
