A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРТ ХАМРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 176

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын жилийн орлого нь 15 сая төгрөгөөс дээш өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулсугай.

2.Үйл ажиллагааны онцлогийг харгалзан аялал, жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулсугай.

З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Худалдааны албан татварын тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаар тогтоол, "Монгол Улсын 1994 оны төсвийн гүйцэтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолын 14 дэх заалт, "Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1997 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ