- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 10,6 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 15,0 хувиар нэмэгдүүлэн тогтоож, 16001-20000 хүртэлх тэтгэврийг 1500 төгрөгөөр, 20001-30000 төгрөг хүртэлх тэтгэврийг 1000 төгрөгөөр, 10001-ээс дээшхи хувь тэнцүүлсэн тэтгэврийг 1000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж 2001 оны 4 дүгээр сарын 15-наас тооцон олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай. /Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 166 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав./
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 157 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "в" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү,эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх