- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЯЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, БҮТЭЦ БАТ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЯЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 43
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/Хөдөлмөрийн бодлого зохицуулалтын газар;
б/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтын газар;
3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны орон тооны дээд хязгаарыг 51 хүнээр тогтоосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, бүтэц батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "д" заалт, 3 дугаар зүйлийн хүснэгтийн 5 дахь хэсгийн "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам" гэснийг бүхэлд нь, мөн тогтоолын 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
