- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн/
Дугаар 188
Засгийн газрын 1998 оны 234 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журмын 5 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит болгосугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
