A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 13-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2006 оны 13-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 247

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40000 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 27000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй

2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 34400 төгрөг хүртэлх бүрэн тэтгэврийг 8000 төгрөгөөр, 34400 төгрөгийн бүрэн тэтгэврийг 7000 төгрөгөөр, 34401-60000 төгрөгийн бүрэн тэтгэврийг 6500 төгрөгөөр, 60001-80000 төгрөгийн бүрэн тэтгэврийг 5000 төгрөгөөр, 80001 төгрөгөөс дээшхи бүрэн тэтгэврийг 3000 төгрөгөөр; 21500 хүртэлх төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг 5750 төгрөгөөр, 21500 төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг 5600 төгрөгөөр, 21501 төгрөгөөс дээшхи хувь тэнцүүлсэн тэтгэврийг 5500 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгасугай

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн З дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.