- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН АНГИЛАЛ, ИНДЕКСИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 109 дүгээр тогтоолоор хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН АНГИЛАЛ, ИНДЕКСИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 109 дүгээр тогтоолоор хүчингүй/
2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 207
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг хавсралт ёсоор баталсугай.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай:
а/Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн ангилал, индексээр шинэчлэн тогтоож 2006 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон олгох;
б/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг хэрэглэсэн боловч тэтгэвэр нь нэмэгдээгүй иргэдийн тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
