A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Холбогдох байгууллага, хамт олны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Цогт-Очирын Пэлжээгийн нэрэмжит, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Монгол Улсын хүний гавьяат эмч Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН