- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 153
Холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын 8 жилийн дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Догсомын Бодоогийн.
2. Увс аймгийн Тэс сумын Хар-Үзүүрийн бага сургуулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Мөнхийн Чулууны.
3. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын төрийн шагналт зохиолч Сормууниршийн Дашдооровын.
4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Базарын Гомбын.
5. Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Ядамсүрэнгийн Шагдарсүрэнгийн.
6. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг төр, нийгмийн зүтгэлтэн Сономын Лувсанвандангийн.
7. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын төрийн шагналт зохиолч Бямбын Ренчингийн нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
