- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Дарийн Дамдингийн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Дарийн Дамдингийн/
Дугаар 230
Түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах тухай журам, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдингийн;
2. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Ёндонгийн;
3. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Намжилын Биндэръяагийн;
4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг соёл, шашны зүтгэлтэн Самаагийн Гомбожавын нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
