- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 193
Холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын;
2. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын баатар Ванчинжавын Шаравын;
3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг Монгол Улсын баатар Мазимын Икейн;
4. Хөвсгөл аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуулийг Хэл судлалын эрдэмтэн, Мэргэн гүн Мөнх-Очирын Гомбожавын;
5. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийг төрийн хошой шагналт, зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн;
6. Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын гавьяат жүжигчин Довчингийн Сундуйн;
7. Хөвсгөл аймгийн Галт сумын соёлын төвийг Монгол Улсын гавьяат жүжигчин Дагийрагчаагийн Банзрагчийн;
8. Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийг хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Сандивын Равдангийн;
9. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг Монгол Улсын гавьяат багш Даржаагийн Батсуурийн;
10. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Очирын Дорлигсүрэнгийн;
11. Говь-Алтай аймгийн Бигэр сумын цэцэрлэгийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дүгэрийн Санжийн нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
