- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-27-ны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-27-ны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 3
Төрийн захиргааны бүх шатны байгууллагын түвшинд "Нэг цэгийн үйлчилгээ"-г нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх, хүнд суртал, авилгалын эсрэг тэмцлийг хүчтэй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нэг цэгийн үйлчилгээ"-г нэвтрүүлэх талаар баримтлах бодлого, авах арга хэмжээний чиглэл болон холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж 2007 оны П улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг төсөл боловсруулах Ажлын хэсэг /Б.ЖАРГАЛСАЙХАН/-т даалгасугай.
2. "Нэг цэгийн үйлчилгээ"-г эхний ээлжинд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт жишиг байдлаар нэвтрүүлэх зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангахыг Үндэсний хорооны дарга, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр нарт даалгасугай.
3. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтад "45. Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг удирдан зохицуулах Үндэсний хороо-Үйлдвэр, худалдааны сайд" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД | Үйлдвэр, худалдааны сайд Б.ЖАРГАЛСАЙХАН |
Текст томруулах
A
A
A

