A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР БАТЛАХ ТУХАЙ

(Энэ тогтоолыг 2012-05-02-ны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2007 оны 5 дугаар сарын 2 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр шинэчлэн батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай:

а/ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар батлагдсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоож 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон олгох;

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг батлах тухай" Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаар тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.