A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ГУРАВ ДАХЬ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52

Эх, нялхсын эндэгдлийг бууруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг "Мянганы тунхаглал"-д нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний гурав дахь хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр батлан түүнд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөрийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөр шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА