A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАЙГУУЛАХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007-4-27-ны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАЙГУУЛАХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-27-ны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэг цэгийн үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Нэг цэгийн үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж үр дүнг жил бүрийн 3 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Үйлдвэр, худалдааны сайд Ц.ДАВААДОРЖ