- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-4-4-ний 111-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-4-4-ний 111-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 46
Боловсролын тухай хуулийн 43.2.9, Дээд боловсролын тухай хуулийн 19.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам"-ыг нэгдүгээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг"-ийн загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталж, нэрэмжит тэтгэлгийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаад, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол, соёл, шинжлэх
Текст томруулах
A
A
A
