A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Хүүхдийн ордныг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн;

2. Төв аймгийн Баянцогт сумын бүрэн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат жүжигчин Лувсанбалдангийн Лувсангийн;

3. Говь-Алтай аймгийн Алтай сумын дунд сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт Оросын Батмөнхийн нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА