A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нягтлан бодох бүртгэл, хяналтын зарим чиг үүргийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж уг ажилд шаардагдах 38.0 (гучин найман) сая төгрөгийг жил бүр төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН