A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-22-ны 190-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсо
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-12-22-ны 190-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Нийслэлийн Засаг даргын орлогч (Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан);

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

3. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 40 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 43 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 40 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 32 хүртэл, Багахангай дүүрэгт 23 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоосугай.(4-р зүйлийг 2011-01-25-ны 20-р тогтоолоор өөрчлөн найруулсан).

5. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

1. Авто замын газар

2. Агаарын чанарын алба

3. Архивын газар

4. Аялал жуулчлалын газар

5. Байгаль хамгаалах газар (Зуслангийн товчоотой)

6. Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар

7. Биеийн тамир, спортын газар

8. Боловсролын газар

9. Газрын алба

10. Мал эмнэлгийн газар

11. Мэдээллийн технологийн газар

12. Мэргэжлийн хяналтын газар

13. Нийгмийн даатгалын газар

14. Нийтийн тээврийн газар

15. Нийслэлийн бүртгэлийн газар (Энэ хэсгийг 2011-01-25-ны 20-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

16. Нийтлэг үйлчилгээний газар

17. Онцгой байдлын газар (Нөөцийн албатай) 18. Өмчийн харилцааны газар

19. Соёл, урлагийн газар

20. Статистикийн газар

21. Татварын газар

22. Нийгмийн халамж, үйлчилгээний газар/ЗГ-ын 2012-9-15-ны 32-р тогтоолоор өөрчлөлт орсон/

23. Хөдөлмөрийн газар

24. Хөдөө аж ахуйн газар

25. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар/ЗГ-ын 2012-9-15-ны 32-р тогтоолоор өөрчлөлт орсон/

26. Цагдаагийн газар

27. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба

28. Шүүхийн шинжилгээний алба

29. Эрүүл мэндийн газар

30.Худалдан авах ажиллагааны алба/ЗГ-ын 2012-12-1-ний 144-р тогтоолоор нэмсэн/

6. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт зөвшөөрсүгэй.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг тогтоох тухай" Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.