A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан уг байлдаанд оролцсон амьд сэрүүн байгаа ахмад дайчин тус бүрт 500.000 (таван зуун мянган) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт даалгасугай.

2. Уг арга хэмжээнд шаардагдах 65.5 (жаран таван сая таван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ