A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Зулын Цагаанхичигийн/

Дугаар 13

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам болон Булган, Завхан, Ховд аймгийн Засаг даргын саналыг үндэслэн нэр бүхий нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнүүдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Гэмтэл согог, сэргээн засалтын клиник эмнэлгийг Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Наваанцэрэнгийн Дашийн, Булган аймгийн Дашинчилэн сумын 10 жилийн дунд сургуулийг Төрийн соёрхолт, зохиолч Сономын Удвалын, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Ламзавын Ванганы, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 10 жилийн дунд сургуулийг Гавьяат багш Зулын Цагаанхичигийн нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын

үүрэг гүйцэтгэгч бөгөөд

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

Хянасан:

Монгол Улсын Засгийн газрын

Хэрэг эрхлэх газрын дарга

Ө.ЭНХТҮВШИН