A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Төрийн албаны тухай хуулийн 28.2.4, 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эмнэлгийн мэргэжилтэнд олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн доод хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2010 онд төсвийн багцаасаа олгохыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад, 2011 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган олгож байхыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА