- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд/ (Энэ тогтоолыг 2011-09-07-ны 270-р тогтоолоор 2012-01-01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.)

(Энэ тогтоолыг 2011-09-07-ны 270-р тогтоолоор 2012-01-01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.)
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд/
2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 154
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрөөс 60 хувийг энхийг сахиулагчид олгохоор тогтоосугай.
2. Нөхөн төлбөрийн үлдэх 40 хувийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Батлан хамгаалахын сайд М.Сономпил нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
