A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2012-03-16-ны 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

(Энэ тогтоолыг 2012-03-16-ны 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 241

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэн 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 105300 (нэг зуун таван мянга гурван зуун) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.