A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, НӨХЦӨЛТ МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 242

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.1, 34.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 53800 (тавин гурван мянга найман зуун) төгрөгөөр, нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 31200 (гучин нэгэн мянга хоёр зуун) төгрөгөөр тус тус өөрчлөн тогтоож 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. (Энэ тогтоолыг 2012 оны 81 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ