A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НОМЫН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 196

Соёлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төв номын санг бичгийн үнэт дурсгалыг хадгалах, хамгаалах, номын сангуудыг мэргэжил-арга зүй, мэдээллээр хангах, ном, хэвлэлийн нэгдсэн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Монгол Улсын Үндэсний номын сан", хүүхэд, залуучуудыг ном, хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг, оюуны эрэлт хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Хүүхдийн төв номын сан" гэсэн бие даасан төсөвт байгууллага болгон 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өөрчлөн зохион байгуулсугай. /ЗГ-ын 2015-6-29-ний өдрийн 266-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордонд 2004 онд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцаас, 2005 оноос жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт үүрэг болгосугай.

3.Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордны бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэх, үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд А.ЦАНЖИД