A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2011-2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2011-2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Эрхлэх ажлынхаа хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн 2014 онд биелэлтийг нь гаргахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисст зөвлөсүгэй.

3. Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хэрэгжилтэд нь ерөнхий хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР