A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 223

Улаанбаатар хот

НҮҮРСНИЙ АЮУЛГҮЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор "Нүүрсний аюулгүйн нөөц" бүрдүүлэхэд шаардагдах 6,774.0 (зургаан тэрбум долоон зуун далан дөрвөн) сая төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад гэрээний үндсэн дээр ашиглуулахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

2. Төсвөөс олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж 2011 онд багтаан бүрэн хэмжээгээр буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ