A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 5 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Засгийн газрын /цаашид "Засгийн газар" гэх/ үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, түүнчлэн Засгийн газраас бусад байгууллагатай харилцан ажиллах журмыг тогтоож, зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Засгийн газрын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Засгийн газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3 дугаар зүйл.Засгийн газар, түүний чиг үүрэг

Хэвлэх

1.Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.

2.Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4 дүгээр зүйл.Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам

Хэвлэх

/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Засгийн газрыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эмхлэн байгуулна.

2.Ерөнхий сайдыг огцруулах, шинээр томилох, чөлөөлөх болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйл, Дөчин дөрөвдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

5 дугаар зүйл.Засгийн газрын үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

1.Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.

2.Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрхийн үндэс, хугацаа

Хэвлэх

1.Засгийн газар нь Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд энэ хууль, бусад хуульд заасан тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн дөчдүгээр зүйлд зааснаар тодорхойлогдоно. Харин Засгийн газар бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорсон тохиолдолд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна. Засгийн газар огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7 дугаар зүйл.Хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана.

2.Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.

3.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина.

4.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг хэлэлцэнэ.

5.Нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгж хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

6.Шаардлагатай бол нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагын хүсэлтийг үндэслэн тэдгээрийн мэдээллийг хэлэлцэж болно.

7.Хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авч, эрх зүйн мэдээлэл, сургалт, хууль тогтоомж тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулна.

8.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн тухай Улсын Их Хуралд тогтмол мэдээлнэ.

8 дугаар зүйл.Эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдлийг Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

З.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын төсвийн биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга өрсөлдөөнийг дэмжин дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах арга хэмжээ авна.

5.Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

6.Улсын хэмжээнд баримтлах шинжлэх ухаан-техник, технологийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

7.Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгосон эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулна.

9 дүгээр зүйл.Нийгмийн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын нийгмийн хамгаалалтын талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Соёл, урлагийг өмчийн олон хэлбэрт түшиглэн хөгжүүлэх бодлого, түүний эдийн засаг, эрх зүйн баталгааг хангах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.

2.Ард түмний оюуны өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, уламжлалт зан заншлыг дэмжин хөгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

3.Бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

4.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ. Хууль тогтоомжид заасны дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулна.

5.Хүн амын бодлого, түүний дотор хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын талаар төрөөс явуулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

6.Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн асуудлаар оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр, ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах, хэрэглэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авна.

7.Гэр бүлийг бэхжүүлэх, нийгмийн халамж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эх нялхас, тахир дутуу хүмүүс зэрэг нийгмийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

10 дугаар зүйл.Салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

2.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлж, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулна.

3.Аймаг, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах, тэдгээрийн хооронд эдийн засгийн зөв зохистой хэлхээ холбоо тогтоон бэхжүүлэх нийтлэг зарчим, загвар боловсруулан хэрэгжүүлж, энэ талаар нутгийн өөрөө удирдах байгууллагуудад шаардлагатай туслалцаа үзүүлнэ.

4.Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн бие даасан байдлыг улс орны хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхолтой уялдуулан зохицуулна.

11 дүгээр зүйл.Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Байгаль, орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, энэ хүрээн дэх Засгийн газрын болон Засгийн газрын бус /олон нийтийн/ байгууллагын үйл ажиллагааг зохицуулна.

2.Байгалийн баялгийг судалж нөөцийн хэмжээ, эдийн засгийн нэгдсэн үнэлгээг тогтоох, хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдал болон үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн шүтэлцээг хангах нэгдсэн арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.

3.Байгалийн тэнцвэрт байдлын хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.

4.Гамшиг болон аюул, орчны ноцтой бохирдолтоос сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг арилгахад улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Газар, түүний хэвлий, ус, ойн сан, агаар мандал, ургамал, амьтны аймгийг хамгаалах, зүй зохистой ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

6.Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дурсгалт болон нөөц газрын хилийн зааг, хамгаалалтын горим тогтоож, биелэлтийг нь зохион байгуулна.

/Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12 дугаар зүйл.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Аппаратыг чадваржуулан хямдруулж боловсронгуй болгох шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

2.Төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

3.Захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулна.

4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.Төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын болон тэдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулна.

6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авна.

7.Аймаг, нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана. Шаардлагатай бол өөрийн тодорхой бүрэн эрхэд хамаарах тухайлсан асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно.

13 дугаар зүйл.Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон цэргийн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

2.Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх арга хэмжээ авна.

3.Улсын хилийг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.

4.Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардагдах материаллаг нөөцийн санг бүрдүүлэх, нөхөн сэлбэх арга хэмжээ авна.

6.Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, онцгой ажиллагааг удирдан чиглүүлнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл.Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Хүний эрх, эрх чөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон шаардлагатай бусад баталгааг бүрдүүлэх, бэхжүүлэх арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

3.Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Засгийн газрын бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллана.

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг нэгтгэн удирдана.

5.Хүн амд үзүүлэх хууль зүй, засаг захиргааны үйлчилгээг зохион байгуулна.

6.Төрийн удирдлагын хүрээн дэх мэдээллийн албыг зохион байгуулж, хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах нөхцөл бүрдүүлнэ.

7.Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

15 дугаар зүйл.Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн талаар төрийн гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

2.Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

3.Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг Улсын Их Хурлын холбогдох шийдвэрийг үндэслэн байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэж, тэдгээр байгууллагын дүрэм, орон тооны хязгаарыг баталж, ажилтны цалингийн дундаж нэгжийг тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Гадаад улс, олон улсын байгууллагад суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэнэ.

6.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад өөрийн эрх хэмжээний дотор Монгол Улсыг төлөөлнө.

16 дугаар зүйл.Гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Улсын Их Хуралтай зөвшилцөн дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын өмнөөс олон улсын гэрээ байгуулна.

2.Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

3.Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.

4.Байгууллага хоорондын шинжтэй Монгол Улсын олон улсын гэрээний хэлэлцээ хийх болон гарын үсэг зурах журам боловсруулж хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.Олон улсын гэрээгээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулна.

6.Олон улсын гэрээнээс үүсэн гарсан асуудлаар Монголын талын эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАСГИЙН ГАЗАР, ТҮҮНИЙ БҮТЭЦ

/Энэ бүлгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

17 дугаар зүйл.Засгийн газар

Хэвлэх

1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.

2.Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Шадар сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэг гишүүн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3.Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.

4.Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.

5.Засгийн газар үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар урьдчилан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно.

18 дугаар зүйл.Монгол Улсын яам

Хэвлэх

1.Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.

2.Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана.

3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Ерөнхий чиг үүргийн:

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/Эдийн засаг, хөгжлийн яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/Гадаад харилцааны яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/Сангийн яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4/Хууль зүй, дотоод хэргийн яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Чиглэлийн:

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6/Батлан хамгаалах яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7/Барилга, хот байгуулалтын яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8/Боловсрол, шинжлэх ухааны яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9/Зам, тээврийн хөгжлийн яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10/Соёлын яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14/Цахим хөгжил, харилцаа холбооны яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15/Эрчим хүчний яам;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16/Эрүүл мэндийн яам.

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хасалт хийсэн, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.

Дэд сайдыг асуудал хариуцсан сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайд санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ 2 дахь өгүүлбэрийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ өгүүлбэрт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

Монгол Улсын сайдын түр эзгүйд түүний үүргийг дэд сайд гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно. Сайдын эрхлэх ажлын хүрээн дэх чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана. Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам, сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хуулиар яамыг татан буулгасан нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улируулан томилж болно.

Тайлбар: Яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хууль, 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.

10.Монгол Улсын яамны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

181 дүгээр зүйл.Дэд сайдын бүрэн эрх

Хэвлэх

1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2/сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;

4/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;

5/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;

6/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно.

5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.

8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.

10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

182 дугаар зүйл.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний удирдлага

Хэвлэх

1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн.

2.Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-т заасан ажлыг хариуцна.

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

4.Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Хэрэг эрхлэх газар энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан ажлыг эрхлэнэ.

/Энэ зүйлийн дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

183 дугаар зүйл.Үндэсний хороо, түүний удирдлага

/Энэ зүйлийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

1.Засгийн газар хилийн боомтын, олимп, нийтийн биеийн тамир, спортын болон нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан Үндэсний хороог байгуулж болно.

/Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэсний хороог Засгийн газрын холбогдох гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

184 дугаар зүйл.Засгийн газрын агентлаг

/Энэ зүйлийн дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

1.Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Агентлагийг татан буулгасан нь агентлагийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Агентлагийн даргыг улируулан томилж болно.

Тайлбар: Агентлагийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Хуульд тусгайлан заасан бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг нэг дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Агентлагийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

/Энэ зүйлийн дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

185 дүгээр зүйл.Дэд сайдын бүрэн эрх

/Энэ зүйлийн дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;

3/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;

4/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;

5/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно.

5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.

8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.

10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ.

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

19 дүгээр зүйл.Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх

Хэвлэх

1.Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.

2.Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН

20 дугаар зүйл.Засгийн газрын бүрэлдэхүүн

Хэвлэх

1.Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална.

/Энэ хэсэгт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын сайд байна.

3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

4.Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:

-төрийн өмчийн бодлого;

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;

-төрийн тусгай хамгаалалтын асуудал;

/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-жендэрийн хөгжлийн асуудал;

-зөвшөөрлийн нэгдсэн бодлого.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 1993 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 1997 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

1/Монгол Улсын Шадар сайд:

-гамшгаас хамгаалах асуудал;

-хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;

-стандартчилал, хэмжил зүйн асуудал;

-тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал;

-шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;

-хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;

/Энэ заалтаас "-тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;" гэснийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хассан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

2/Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд:

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-бүсчилсэн хөгжлийн бодлого;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

-өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

-хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

3/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

/Энэ заалтын дугаарыг "2" гэснийг "3" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал;

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-Засгийн газрын дотоод мэдээлэл;

-Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

-төрийн албаны хүний нөөцийн асуудал;

/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

-Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;

-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-төрийн захиргааны төв байгууллагын шуурхай удирдлага, салбар хоорондын бодлого, зохицуулалтын уялдааг хангах асуудал;

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4/Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга:
 

-хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх;
-хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт;
-хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэл.

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтын дугаарыг "19" гэснийг "4" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5/Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга:

-хотын төвлөрлийг сааруулах, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зохицуулалтын асуудал.

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтын дугаарыг "20" гэснийг "5" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6/Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга:

-нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;
-мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;
-үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого;
-биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал.

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтын дугаарыг "21" гэснийг "6" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7/Гадаад харилцааны сайд:

/Энэ заалтын дугаарыг "5" гэснийг "7" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;

-гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа;

-гадаад худалдааны хэрэгжилт;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;

-дипломат, албан зэргийн виз, консулын асуудал;

-гадаад сурталчилгаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

8/Сангийн сайд:

/Энэ заалтын дугаарыг “6” гэснийг “8” гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-төсвийн бодлого, төсөв, санхүү, эдийн засгийн судалгаа, төсөөлөл;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;

-нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт, нэгдсэн төсвийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах асуудал;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;

-улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;

-зээл, тусламжийг хэрэгжүүлэх асуудал;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-нягтлан бодох бүртгэлийн бодлого;

-гаалийн бодлого;

-татварын бодлого;

-даатгалын бодлого;

/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөв, санхүүгийн удирдлага болон хяналт.

/Энэ дэд заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9/Хууль зүй, дотоод хэргийн сайд:

/Энэ заалтын дугаарыг “7” гэснийг “9” гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-эрх зүйн шинэтгэлийн бодлого;

-хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

-эрх зүйн туслалцаа;

-улсын хил хамгааллын асуудал;

-цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;

-шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;

-Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

-төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;

-иргэний харьяалал, цагаачлалын асуудал;

-энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;

-төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;

-иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;

-хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл;

-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;

-архивын талаар төрөөс баримтлах бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

10/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:
-ногоон хөгжлийн бодлого;
-байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;
-газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого;
-цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;
-усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;
-ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;
-байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;
-био аюулгүй байдлын бодлогын асуудал;
-аялал жуулчлалын бодлого;
-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;
-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.
-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "3" гэснийг "10" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11/Батлан хамгаалахын сайд:
-улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого;
-зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого;
-энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал;
-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

/Энэ заалтын дугаарыг "4" гэснийг "11" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8/Эдийн засаг, хөгжлийн сайд:

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-бүсчилсэн хөгжлийн бодлого;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

-хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12/Барилга, хот байгуулалтын сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "10" гэснийг "12" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;

-хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;

-орон сууцны бодлого;

-нийтийн аж ахуйн асуудал;

-газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13/Боловсрол, шинжлэх ухааны сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "11" гэснийг "13" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал;

-шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал;

-өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх асуудал;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого.

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14/Зам, тээврийн хөгжлийн сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "12" гэснийг "14" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-авто замын асуудал;

-авто тээврийн асуудал;

-төмөр замын тээврийн асуудал;

-иргэний нисэхийн асуудал;

-далай ашиглах болон усан замын тээврийн асуудал;

-тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15/Соёлын сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "13" гэснийг "15" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-соёл, урлагийг хөгжүүлэх асуудал;

-түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16/Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "14" гэснийг "16" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-геологи, эрдэс баялгийн бодлого;

-геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт;

-газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;

-цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал;

-олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал;

-ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого;

-хүнд үйлдвэрлэлийн асуудал;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал;

/Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "9" гэснийг "17" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

-нийгмийн халамжийн бодлого;

-нийгмийн даатгалын бодлого;

-хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;

-хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал;

-хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

-хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал;

-хөдөлмөрийн биржийн асуудал;

-хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт;

-хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;

-Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;

-гадаадад ажиллах хүч гаргах асуудал;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

/Энэ заалтад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "15" гэснийг "18" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-хүн амын хүнсний хангамжийн бодлого;

-хүнсний аюулгүй байдлын асуудал;

-мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;

-мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;

-бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;

-мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;

-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;

-хөнгөн үйлдвэрлэлийн асуудал;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-жижиг, дунд үйлдвэрийн асуудал;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал.

/Энэ дэд заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19/Цахим хөгжил, харилцаа холбооны сайд:

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтын дугаарыг "16" гэснийг "19" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-харилцаа холбоо, сансар, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бодлого, зохицуулалт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-цахим засаглал, салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих асуудал;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-радио давтамжийн бодлого;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, зохицуулалт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-нийтийн мэдээллийн дэд бүтцийн асуудал;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инновацыг хөгжүүлэх асуудал;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах бодлого, зохицуулалт;

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал.

/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

-төрийн үйлчилгээг хүртээмжтэй, нэгдсэн байдлаар хүргэх бодлого, зохицуулалт;

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал;

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20/Эрчим хүчний сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "17" гэснийг "20" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-эрчим хүчний нэгдсэн бодлого;

-эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;

-сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;

-эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;

-түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт;

-эрчим хүч хэмнэлтийн бодлого;

-эрчим хүчний нүүрсний асуудал;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21/Эрүүл мэндийн сайд:

/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарыг "18" гэснийг "21" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;

-эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого;

-эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн 5.8 дахь заалтад 2010 оны05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн 5.5: 5.3 дахь заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн 5.2: 5.5 дахь заалтад 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийн 5.6 дахь заалтад 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн 5.1 дэх заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн 1-18 дахь заалтад 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн 20.5.14-дэх заалтад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Шадар сайдын түр эзгүйд түүний үүргийг Шадар сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд ийнхүү Шадар сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

7.Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16, 17-д заасан Засгийн газрын гишүүн түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн түүний үүргийг гүйцэтгэх бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлд 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ зүйлийн зарим хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон, энэ зүйлийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

2.Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсан тохиолдолд Ерөнхий сайд огцорно.

3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.

5.Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.

7.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно.

8.Бүрэлдэхүүнээрээ огцорсон Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно.

22 дугаар зүйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх, огцрох үндэслэл

Хэвлэх

1.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно.

2.Ерөнхий сайд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийн талаар зарчмын өөр саналтай бөгөөд уул саналыг Улсын Их Хурал буюу Ерөнхийлөгч хүлээн аваагүйгээс Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, Улсын Их Хурал итгэл хүлээлгээгүй, хөтөлбөрөө Улсын Их Хурлаар хэлэлцүүлснээс хойш 30 хоногийн дотор батлуулж чадаагүй, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа буюу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай хүсэлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.

4.Улсын Их Хуралд олонхийн суудал авч Засгийн газар байгуулсан эвсэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.9-25.11-д заасны дагуу тарсан бол Ерөнхий сайд огцрох тухай хүсэлтээ 7 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23 дугаар зүйл.Ерөнхий сайдын бүрэн эрх

Хэвлэх

1. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1/ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

3/ хууль болон Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрын дотоод, гадаад үйл ажиллагааг удирдана;

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана;

/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5/ Засгийн газрын үйл ажиллагааны тухай Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, авах арга хэмжээний тухай саналаа өргөн мэдүүлнэ;

/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6/ энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. Шаардлагатай бол тэдгээрт нэмэлт ажил үүрэг хариуцуулж болно. Хэрэв энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх, шинэ орон тоонд тусгаарлан хариуцуулах зэрэг өөрчлөлт оруулах бол энэ тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр гүйцэтгэнэ;

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлож, даргална;

/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8/ дотоод, гадаад харилцаанд Засгийн газрыг төлөөлнө;

/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

З. Ерөнхий сайд Засгийн газрын дотоод, гадаад бодлогын асуудлаар хэлэлцээ хийхдээ Засгийн газрын гишүүд, түүний дотор уг асуудлыг эрхэлсэн гишүүнтэй санал солилцсон буюу баримтлах бодлогоо тэдгээрт урьдчилан мэдэгдсэн байвал зохино.

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24 дүгээр зүйл.Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Хэвлэх

1.Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:

1/эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ;

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2/эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана;

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3/Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцон санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ;

4/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/эрхэлсэн асуудлаараа Улсын Их Хурлын Байнгын хороод, ажлын бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлнэ;

6/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ;

7/эрхэлсэн асуудлаараа өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрыг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч холбогдох ажилтантай хүлээгдэлгүй уулзаж болно;

8/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.

Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно.Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр  сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийн 4 дэх өгүүлбэрт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

З.Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно. Засгийн газрын гишүүн "Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд Ерөнхий сайдын бодлогыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

5.Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүний хувьд зарчмын өөр санал илэрхийлэхгүй.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Засгийн газрын гишүүн нэг хоногоос дээш хугацаагаар гадагш явбал Ерөнхий сайдаас зөвшөөрөл авах бөгөөд очих, холбоо барих хаягаа мэдэгдэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон болон Ерөнхий сайдаас хуваарилан хариуцуулсан үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил хавсарч болохгүй.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хамтарсан болон дагнасан хувийн үйлдвэр, аж ахуйн бусад нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг бол бүрэн эрхийнхээ хугацаанд уул нэгжийн ажлыг эрхлэн удирдаж болохгүй.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотойгоор орсон орлогыг жил бүр, албан үйл ажиллагаатай нь холбогдуулан бусдаас өгсөн сарын цалингаас илүү үнэтэй бэлгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тухай бүр мэдэгдэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25 дугаар зүйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа

Хэвлэх

1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэд туслалцаа үзүүлэх, гаргасан хууль ёсны шийдвэр, шуурхай даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй.

2.Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/түүний бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна;

2/нийслэл болон түүний орчмын газарт өвөл, зуны зориулалтын орон сууцтай байна;

3/албан ёсны болон ажлын айлчлал, төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээ, зориулалтын өвөл, зуны орон сууцны зардал, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Түүний цалин, жилийн зардлын хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно;

4/тусгай зориулалтын уналга болон холбоогоор хангагдана;

5/ /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6/түүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, бие, орон сууц, албан тасалгаа, уналгад нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно;

7/түүний амь бие, орон сууц, уналга, холбооны хэрэгсэл улсын хамгаалалтад байх бөгөөд эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхдийг нь шаардлагатай үед улсын хамгаалалтад авна;

8/түүний эрүүл мэндийг онцлон хамгаална;

9/ бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн 2 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.

/Энэ заалтыг 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/уналга, холбооны хэрэгслээр хангагдана;

2/цалин, зайлшгүй шаардлагатай бусад хангамж авах буюу эдэлнэ;

/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

3/гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ;

4/түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай Ерөнхий сайдад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон, уналга, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно;

5/гэмт хэрэг үйлдэж огцорсноос бусад үндэслэлээр бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болоход түүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдохоос өмнө ажилд нь эргүүлэн ажиллуулах буюу тийм боломжгүй бол тухайн жилд амьдралын түвшинг нь бууруулахгүй байх арга хэмжээг Улсын Их Хурал авна.

3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд албан татвараас бусад улс, орон нутгийн албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

5.Хуулиар өөр баталгаа тогтоож болно.

6.Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлыг Улсын Их Хурал дахь цөөнхийн нам, эвслийн бүлгийн дотор эрхлэн хариуцаж байгаа Улсын Их Хурлын гишүүнийг Засгийн газраас тухайн сайдын нэг адил улс орны хэмжээний мэдээллээр хангана.

/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ТАВДУГААР БҮЛЭГ

ЗАСГИЙН ГАЗРААС УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧ, БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ

26 дугаар зүйл.Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах

Хэвлэх

1.Засгийн газар Улсын Их Хурлын итгэлийг хүлээсэн байвал зохино.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол энэ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлыг дэмжсэнд тооцно. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Улсын Их Хурал өөрт нь итгэл хүлээлгэж байгааг нотолсон болон огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Засгийн газар уг асуудлыг өөрөө санаачлан авч хэлэлцэхгүй.

5.Засгийн газраас Улсын Их Хуралтай өдөр тутам шууд харилцах асуудлыг Ерөнхий сайд, эсхүл ажил үүргийн хуваарь бүхий Засгийн газрын гишүүн эрхэлнэ.

6.Засгийн газар Улсын Их Хуралд жил бүр үйл ажиллагааныхаа тайланг тавьж, цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийж байна.

7.Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон, эсхүл хуульд заасан хугацаанд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийн 3 дахь өгүүлбэрийг 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.Засгийн газар хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлынхаас өөр саналтай байгаа бол Ерөнхий сайд уг саналаа дахин хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд тавьж болох бөгөөд түүнийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж хариу өгнө.

9.Засгийн газар хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Ерөнхий сайд, түүний даалгавраар Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын даргад зохих журмын дагуу өргөн мэдүүлнэ.

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон тухайн төслийг хариуцан боловсруулсан Засгийн газрын гишүүний албан ёсны зөвшөөрлийг авсан байна.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.Ерөнхий сайд нь Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хууль тогтоомжид заасан журмын дагуу өгөх үүрэгтэй.

/Энэ хэсгийн дугаарт 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27 дугаар зүйл.Засгийн газраас Ерөнхийлөгчтэй харилцах

Хэвлэх

1.Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна.

2.Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа Ерөнхийлөгчид тухай бүр урьдчилан мэдэгдэнэ.

3.Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд тааллаараа оролцож, саналаа илэрхийлж болох бөгөөд хэрэв өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлнэ.

4.Ерөнхий сайд уг зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хариу өгнө.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

5.Ерөнхий сайд уг зарлигийн төсөлд тодорхойлсон заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ Ерөнхийлөгчид уламжилна.

6.Засгийн газар нь энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, 26 дугаар зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг Улсын Их Хурлаас хүсэх тухайгаа Ерөнхийлөгчид урьдчилан мэдэгдэж зөвшилцөнө.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө огцрох, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсэх тухай саналыг Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй явдал нь Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэхэд саад болохгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

28 дугаар зүйл.Засгийн газраас Засгийн газрын бус /олон нийтийн/ байгууллагатай харилцах

Хэвлэх

1.Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар Улсын Их Хуралд суудал бүхий намын дээд, төв байгууллагатай шууд, тийм суудалгүй нам хийгээд олон нийтийн бусад байгууллагатай төрийн захиргааны зохих төв байгууллагаар уламжлан, харин төвлөрсөн бус /орон нутгийн чанартай/ байгууллагатай төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны зохих шатны байгууллагаар дамжуулан харилцана.

2.Улсын хэмжээний зохион байгуулалтын бүтэц бүхий олон нийтийн байгууллагууд нь өөрийн үйл ажиллагааны талаархи асуудлаар удирдах дээд, төв байгууллагаараа уламжлан Засгийн газартай харилцана.

3.Засгийн газар нь олон нийтийн байгууллагаас улс орныг хөгжүүлэх, төр, нийгмийн байгууллыг бэхжүүлэх, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангахад тус дөхөм үзүүлэх талаар гаргасан санал, санаачилгыг дэмжих шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тэдгээр байгууллагатай харилцан ажиллана.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

29 дүгээр зүйл.Засгийн газрын хуралдаан

Хэвлэх

1.Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ:

1/хуулийн төсөл;

2/хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бусад шийдвэрийн төсөл;

3/Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;

4/Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар өөрийн гишүүнээс ирүүлсэн санал /төсөл/;

5/Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

2.Засгийн газрын хуралдаанд бэлтгэх, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална:

1/хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор хийнэ. Хэрэв Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болговол хуралдааныг хийж болно;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

2/хуралдааныг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд нийт гишүүний гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно;

3/Засгийн газраас санаачлах хуулийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ.

/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаархи Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж, хуралдаанд хэлэлцүүлнэ.

/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

5/хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага, албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно;

/Энэ заалтын зарим хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон, энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

6/хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино;

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7/хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино;

/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

8/асуудлыг Ерөнхий сайдаас тогтоосон дарааллын дагуу хэлэлцэнэ. Хэрэв хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төслийг Засгийн газрын гишүүд бүгд зөвшөөрч гарын үсгээ зурсан бол шийдвэрийг хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гаргаж болно.

/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Засгийн газрын хуралдааны нарийвчилсан дэгийг энэ хуулийн дагуу Засгийн газар тогтооно.

4.Хуралдааныг Ерөнхий сайдын шийдвэрлэснээр нээлттэй буюу хаалттай явуулж болох бөгөөд хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.

30 дугаар зүйл.Засгийн газрын шийдвэр

Хэвлэх

1.Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно.

/Энэ хэсгийн 1 дэх өгүүлбэрийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна.

/Энэ өгүүлбэрт2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ өгүүлбэрийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ өгүүлбэрт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Засгийн газар хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно.

/Энэ өгүүлбэрт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ өгүүлбэрийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ өгүүлбэрт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

3. /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан Засгийн газрын гишүүн хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл өгнө.

5.Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна.

6.Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино.

7.Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсэгт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

9.Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах аргачлалыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

31 дүгээр зүйл.Засгийн газрын шийдвэрийг нийтлэх

Хэвлэх

1.Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр Ерөнхий сайдын ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хасалт хийсэн/

2.Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрийг төв, орон нутгийн сонин, хэвлэлд нийтлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхтгэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтална.

/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино.

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32 дугаар зүйл.Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах, тэдгээрийг ашиглах, хадгалах

Хэвлэх

1.Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах /гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичиж албан ёсны тэмдэглэл хөтлөх/ ажлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрхэлнэ.

2.Засгийн газрын хуралдааны явцын тэмдэглэлд хуралдаанд оролцсон гишүүд, тухайн асуудал бүр дээр тэдгээрийн гаргасан санал, шүүмжлэл, түүнчлэн санал хураалтын дүнг заавал тусгаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гарын үсэг зурна.

3.Засгийн газрын хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон бичлэгийг ашиглах, архивт хадгалах журмыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тогтооно.

33 дугаар зүйл.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх ажил

Хэвлэх

1.Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:

1/Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна;

2/Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлт санхүүгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

3/төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үүнтэй холбогдсон тэргүүний арга барилыг нэвтрүүлнэ;

4/нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтаар хангана;

5/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана;

6/танхимын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна;

7/танхимын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангана;

8/Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлнэ;

9/Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлно;

10/танхимын хуралдааны явцын тэмдэглэл, Засгийн газарт орж гарах бичиг хэргийн ажиллагааг эрхэлж зохион байгуулна;

11/Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ;

12/хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна.

2.Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Засгийн газар шаардлагатай бол зөвлөл, ажлын бусад албыг байгуулж зардлынхаа төсөвт багтаан ажиллуулж болно.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34 дүгээр зүйл.Ерөнхий сайдын ажлын алба, хэсэг

Хэвлэх

1.Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба ажиллана.

2.Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын хэсэгтэй байна.

3.Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

341 дүгээр зүйл.Шадар сайдын ажлын алба

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

1.Шадар сайд ажлын албатай байна. Ажлын албаны ажилтан ажлаа Шадар сайдын өмнө хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана.

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

2.Шадар сайдын ажлын албаны орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

/Энэ зүйлийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

342 дугаар зүйл.Сайдын ажлын алба

/Энэ зүйлийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

1.Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 19, 20, 21 дэх заалтад заасан сайд нь тус тус ажлын албатай байна.

/Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Сайдын ажлын алба нь тухайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Үндэсний хорооны ажлын албаны үүргийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

3.Сайдын ажлын албаны орон тоо, зардлыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

35 дугаар зүйл.Засгийн газрын болон түүний байгууллагын аппаратад улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох

Хэвлэх

Засгийн газрын болон түүний байгууллагын аппаратад нам, олон нийтийн байгууллагын шугамаар улс төрийн үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

36 дугаар зүйл.Засгийн газрын тамга, тэмдэг, бэлгэдэл

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.Засгийн газар соёмбо бүхий тамга, тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.Засгийн газрын тамга, тэмдэг хийх, хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.

3.Засгийн газар албан ёсны бэлгэдэлтэй байх бөгөөд "Засгийн газар" гэсэн нэршил, бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2022.7.7-ны өдрийн орчуулга)                                            Unofficial translation

 

LAW OF MONGOLIA

May 6, 1993                                Ulaanbaatar city

 

ON THE GOVERNMENT OF MONGOLIA

 

CHAPTER ONE

GENERAL PROVISIONS

 

Article 1.Purpose of the Law

The purpose of this Law shall be to establish and regulate the principles of activities, functions, powers, the structure, composition, and the working organization of the Government of Mongolia (hereinafter referred to as "the Government"), as well as the working relationship procedure of the Government with other organizations.

Article 2.Legislation on the Government

The legislation on the Government shall consist of the Constitution of Mongolia, the General Administrative Law, the Law on Development Policy, Planning and Management, this Law, and other legislative acts enacted in conformity with them.

/This paragraph was amended by the law as of  February 4, 2016/

/This paragraph was amended by the law as of May 7, 2020/  

Article 3.The Government, and its duties/functions

1.The Government shall be the highest executive body of the state of Mongolia as stated in the Article 38 of the Constitution.

2.The Government shall enforce the laws of Mongolia, and discharge the general function of managing economic, social and cultural development of the country. 

Article 4.Grounds and Procedure on formation of the Government

/This Article was modified by the law as of May 13, 2020/

1.The Government shall be formed subject to the grounds and procedures set forth in the sub-paragraph 6, paragraph 1, Article Twenty-five, and Article Thirty-Nine of the Constitution, Article 17 of the Law on the State Great Khural of Mongolia, and Chapter Ten of the Law on the Sessions Procedure of the State Great Khural of Mongolia.

2.The State Great Khural shall make decisions on issues concerning the resignation, appointment, dismissal of the Prime Minister, and issuance of vote of confidence in the Prime Minister pursuant to the grounds and procedures provided in the sub-paragraph 6, paragraph 1, Article Twenty-five, Article Forty-three, and Article Forty-four of the Constitution, Article 17 of the Law on the State Great Khural of Mongolia, and Chapter Ten of the Law on Sessions Procedure of the State Great Khural of Mongolia.

Article 5.Principles of activities of the Government

1.The fundamental principle of the activities of the Government shall be the democracy, justice/good faith, freedom, equality, securing a national unity, and the rule of law set forth in Paragraph 2 of the Article One of the Constitution.

2.The Government shall collectively consider issues and make decisions by the majority's opinion while respecting the minority's proposals, and shall alone be responsible for the implementation of decisions taken, and be responsible for its work to the State Great Khural, and shall function on the basis of combining the territorial and sectoral principles.

CHAPTER TWO

POWERS OF THE GOVERNMENT

Article 6.Grounds for and the term of the office of the Government

1.The Government shall exercise the specific powers set forth in this Law and other laws within the framework of its full powers stated in the Paragraph2 of Article Thirty-eight of the Constitution. 

2.The term of the office of the Government shall be defined under Article Forty of the Constitution. However, in case the Government dissolves before the expiry of its terms of office, the term of office of a newly formed Government shall be the remaining term of office of the former Government. The Government shall exercise its power until new Prime Minister is assigned in case the Government is dissolved.

/This paragraph was amended by the law as of  June 21, 2001/  

Article 7.Powers of the Government to organize and ensure the enforcement of law

In this regard the Government shall exercise the following powers:

1.To determine the methods of organizing and ensuring the enforcement of law by the state central administrative bodies and local administrative bodies, and to manage co-ordination of this work. 

2.To issue decrees and ordinances, and to ensure their enforcement for the purpose of enforcing the Constitution and other laws. 

3.To supervise the conformity of decisions of the central state administrative bodies and the local administrative bodies with the legislation. 

4.To control enforcement of legislation, Presidential decrees, and Government decisions by the state central administrative bodies, local administrative bodies, state owned enterprises and organizations, as well as business entities with state property participation, and to discuss reports and information of their management if it is necessary.

5.To supervise implementation/enforcement of laws by the political parties, public organizations, and private sector business entities within its competence granted by the law.

6.In case of necessity, information of the political parties, public organizations and private sector business entities may be discussed at the request of their management.

7.To take measures on the improvement of legislation, and to organize works on legal information, training and advertisement of legislation.

5.To report regularly to the State Great Khural/Parliament on the enforcement of the laws and other decisions of the State Great Khural/Parliament.

Article 8.Powers of the Government to develop and implement a comprehensive/integrated policy on economic development, science, and technology

In this regard the Government shall exercise the following powers:

1.To develop the Long-term Development Policy of Mongolia, Development Target Program, Main direction for terms of five years to develop Mongolia, Government action plan, State's annual development plan, and budget statements defining the main balance and limitation of criteria for development of state budget by the Government as stated in the Constitution of Mongolia and Law of Mongolia on Development policy, planning and its management, and to submit them to the State Great Khural.

/This paragraph was modified by the law as of  May 7, 2020/

2.The draft of state budget shall be developed in conformity with the long-term development policy, State's annual development plan which is devoted to implement the Main direction for terms of five years to develop Mongolia, and the statement of budget scope approved by the State Great Khural, and submitted to the State Great Khural, and the decision made in this regard is to be executed.

/This paragraph was modified by the law as of May 7, 2020/

3.To organize and ensure the enforcement of Long-term Development Policy of Mongolia, Development Target Program, Government action plan, Main direction for terms of five years to develop Mongolia, State's annual development plan, and state budget through the state central administrative bodies and local administrative bodies.

/This paragraph was modified by the law as of May 7, 2020/

4.To take measures for the regulation of economic relations in conformity with the development interests of all economic sectors, and for the promotion of fair competition and restriction of monopoly as well as on the improvement of economic balance.

5.To take measures for the ensuring the economic security of Mongolia.

6.To develop and ensure the nation-wide implementation of the policy on science and technology.

7.To take measures of protection of national wealth and state property, and to administer state owned assets within its competence provided by law.

Article 9.Powers of the Government to develop and implement a policy on the social development and social protection of the population

In this regard the Government shall exercise the following powers:

1.To develop and implement a policy on the development of culture and art on the basis of all forms of ownership, and measures on the ensuring of its economic and legal guarantees.

2.To take and implement measures on the protection of intellectual heritage, historical and cultural memorials, and support and promotion of traditional customs of the people.

3.To develop and implement a comprehensive policy for the educational system of all stages and contents.

4.To develop and implement a policy on the protection of public health and the development of physical education and sports, and to co-ordinate the activities of the state and public organizations and citizens aimed at protecting public health in accordance with legislations.

5.To develop and implement a demographic policy including state policy on children, youth, women, and the elderly.

6.To develop and implement an optimal policy on employment, professional training, and labor, and to take measures on the improvement of working, living, and housing conditions of citizens, and on the protection of the rights and interests of consumers.

7.To take measures on the consolidation of family and improvement of social care, social security and health insurance systems, as well as on the protection of weaker social groups such as mother and infant, the disabled, and others.

/This paragraph was amended by the law as of May 7, 2020/

Article 10.Powers of the Government to ensure the sectoral, intersectoral, and regional devel