- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, НӨХЦӨЛТ МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-18-ны 16-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, НӨХЦӨЛТ МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-18-ны 16-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2012 оны З дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.1, 34.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 70.000 (далан мянган) төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 103.600 (нэг зуун гурван мянга зургаан зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоон мөрдсүгэй.
2. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 40.000 (дөчин мянган) төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 48.000 (дөчин найман мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоон мөрдсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолыг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
