A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын 6.2, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цогийн;

2. Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнг Монгол Улсын Төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн;

З. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Ядамын Мөнхчулууны нэрэмжит тус тус болгосугай./Энэ заалтад ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 55-р тогтоолоор өөрчлөлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд Ё.ОТГОНБАЯР