- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НҮБ-ЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ХАНДИВЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 176
Улаанбаатар хот
НҮБ-ЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ХАНДИВЫН ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв санд хандив болгон өгөх 10.000 ам.доллар, НҮБ-Эмэгтэйчүүд байгуулагад өгөх 7.000 ам.доллар, Ази-Европын санд өгөх 7.000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны З дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д дор дурдсан нэмэлт оруулсугай:
"22. НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан ГХЯ
23. НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага ГХЯ
24. Ази-Европын сан ГХЯ"
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
