A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 171

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1, 4.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас цэргийн багийг Иракийн Ирбил хотод зохион байгуулагдах олон улсын цэргийн ажиллагаанд оролцуулахаар тогтоосугай.

2. Оролцох бүрэлдэхүүнийг томилж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг бүрэн хангуулахыг Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж, Цэргийн багийг олон улсын ажиллагаанд бэлтгэх, оролцох асуудлыг зохицуулах зөвлөлийн дарга, хошууч генерал С.Баасанхүү нарт даалгасугай

3. Цэргийн багийг уг ажиллагаанд бэлтгэж оролцуулахад шаардагдах зардалд зориулан 52.2 /тавин хоёр сая хоёр зуун мянга/ сая төгрөгийг АНУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Батлан хамгаалахын сайд Ц.ШАРАВДОРЖ