A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 55

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын хэл, соёл, түүхийг гадаад орнуудад сурталчлах талаар Олон улсын монгол судлалын холбооноос явуулж буй үйл ажиллагааг дэмжиж, цуврал сэтгүүл, ном хэвлэн нийтлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Гэгээрлийн сайд А.Баттөр, Сангийн сайд Я.Очирсүх нарт үүрэг болгосугай.

2.Олон улсын монгол судлалын холбоотой гэрээ байгуулан түүний хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гэгээрлийн сайд А.БАТТӨР