A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1996 оны 12 сарын 2-ны өдөр

Дугаар 289

Улаанбаатар хот

ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

"Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний ойн өдрийг 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Ардчилсан хөдөлгөөн үүссэний ойн өдрийг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Комиссын дарга Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ

Гишүүд: Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.НАРАНЦАЦРАЛТ;

Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.БАТ-ЭРДЭНЭ;

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.МАХВАЛ; Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.МӨНХТӨР;

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ч.АМАРБОЛД;

"Засгийн газрын мэдээ" сонины ерөнхий эрхлэгч Ш.МЯГМАРСАМБУУ.

З.Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийн хамт уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн төсвийг зохих журмын дагуу батлуулахыг комиссын дарга Ч.Лхагважавт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА