A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЬЖТАЙ ТЭМЦЭХ ХӨРӨНГИЙН ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 81

Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ойн хөнөөлт хортон шавьжийн судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

2. Ойн хөнөөлт хортон шавьжтай тэмцэх ажилд шаардагдах хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, техник, материалаар хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн энэхүү ажлыг хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй арга хэлбэрээр зохион байгуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД