- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙРЫН ҮЕИЙН ТУЛГАМДСАН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОЙРЫН ҮЕИЙН ТУЛГАМДСАН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 60
Нэг.Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх талаар дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тогтоосугай:
1.Мах, гурилын хангамжийн асуудалд онцгой анхаарч, тэдгээрийг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулах, төлбөр хийх, тээвэрлэх болон хуваарилалтын бүх шатанд төрийн зүгээс тавих хяналтыг эрс сайжруулж, энэ өвөл мал, мах бэлтгэх ажлыг хэрэглэгч байгууллагуудын шууд оролцоотойгоор гардан зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт; энэ ажилд хяналт тавьж шуурхай зохион байгуулж ажиллахыг уул ажлыг хариуцсан Засгийн газрын комисс,холбогдох яамдад тус тус даалгасугай.
2.Урьдчилан тооцсоноор ирэх онд нийт хэрэгцээнээс дутагдах гурилын зохих хэсгийг дотоод нөөц бололцоогооашиглан хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хэрэгцээнээс илүү болон зориулалтын бусаар нөөцөлсөн үр тариаг гурилын үйлдвэрүүдэд тушаалгах, тэжээлд авсан будааг дахин цэвэрлэж таваарын будааны нөөц нэмэгдүүлэх, гурилын жижиг үйлдвэрүүдэд тодорхой захиалга өгч ажиллуулан гурилын гарцыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг холбогдох аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд н.Өөлдөд даалгасугай.
3.Хил худалдаа, бараа солилцоогоор гурил, будаа, хүнсний бусад бараа оруулж ирэхээр аж ахуйн нэгж, иргэдээс гадаадын түншүүдтэй хийсэн үр ашигтай гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд зориулж барааны фонд гаргаж өгөх, гадаадад гаргах зөвшөөрөл олгох зэргээр тодорхой дэмжлэг үзүүлэ-Нхийн хамт дараа онд хэрэгцээнээс дутагдаж байгаа таваарын улаан буудай, гурилын зарим хэсгийг гадаадаас олж нийлүүлэх арга хэмжээ авахыг Худалпдаа, үйлдвэрийн сайд н.Цогтод даалгасугай.
4.Техникийн засвар үйлчилгээг чанартай хийлгэж, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг чанд мөрдүүлэх, шаардлагатай техник, сэлбэг, шатахуун, үр, бордоог цаг алдалгүй гэрээлж нийлүүлэх замаар ирэх жилийн үр тариа, төмс, хүнсний ногооны тариалалтын бэлтгэлийг эртнээс хангах ажлыг холбогдох аймгийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулж хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд н.Өөлдөд, шаардлагатай хөрөнгө, валютын эх үүсвэрийг энэ онд багтаан хамтран шийдвэрлэж өгөхийг Худалдаа, үйлдвэрийн сайд Цогт, Сангийн сайд Даваасамбуу нарт тус тус даалгасугай.
5.Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:
а)иргэд гэр бүлээрээ болон айл өрхөөрөө хамтран төмс, хүнсний ногоо, үр тариа тариалах хөдөлгөөн өрнүүлж, тэдэнд газар олгож эзэмшүүлэх, үр ,хөдөлмөрийн багаж олж худалдах, тариалан эрхлэх арга, туршлагыг телевиз, радио, сонин хэвлэлээр дамжуулан зааж, газар тариалан эрхлэх нөхцөл боломжоор хангах зэрэг тодорхой туслалцаа үзүүлж, энэ ажлыг бодит үр дүнд хүргэн зохион байгуулсугай;
б)нийслэл хотод малын захыг олшруулах, дүүргүүдийг хүнсний захтай болгох, аймгийн төв,хотын дүүргийн томоохон дэлгүүрүүдийг хүнсний захын зориулалтаар ажиллуулах,тэдгээрийг цаашид хөргүүрийн аж ахуйтай болгох зэргээр тохижуулж хүнсний зүйл үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүнээ чөлөөтэй худалдаж борлуулах бололцоо нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.
6.Аж ахуйн нэгж, байгулулага, иргэдээс хүнсний жижиг үйлдвэр зохион байгуулах, гахай, шувуу үржүүлэх зэрэг үйлдвэрлэлийг дангаахраа болон гадаадын байгууллагатай хамтран эрхлэх бүхий л хэлбэрийг дэмжиж, байр талбай олгох, эрчим хүчээр хангах, зээлжүүлэх, техникийн үйлчилгээ үзүүлэх, зах зээлээр хангах, тэрчлэн мал бүхий иргэдэд бэлчээр нутаг, хадлангийн талбай олгох зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга
нартүүрэг болгосугай.
Хоёр.1992/1993 оны өвөл, хаврыг гарз хохирол багатай давах талаар дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тогтоосугай:
1.Улсын тэжээлийн фондод өвс тэжээл татаж авах, шаардлагатай аймаг, сумдад тээвэрлэж хүргэх ажлыг холбогдох аймгийн Засаг дарга нартай хамтран шуурхай зохион байгуулахыг Зам, тээвэр, холбооны болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарт, үүнтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайдад тус тус даалгасугай.
2.Цаг агаарын хүндрэлтэй аймаг, сумдын мал сүргийг өөр аймаг, сумын нутагт нүүлгэж өвөлжүүлэх, отрын нөөц нутагт оруулах ажлыг өмчийн ялгаа харгалзахгүйгээр зохион байгуулахыг аймаг, сумдын Засаг дарга нарт, отрын малчдыг хэрэгцээт бараагаар хангах ажлыг холбогдох яам, аймагтай хамтран шуурхай зохион байгуулж ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай.
3.Төв,орон нутгийн нүүрсний уурхай, эрчим хүчний үйлдвэрүүдийг дизелийн түлш, тосолгооны материалаар тасалдуулахгүй байхад онцгой анхаарч энэ оны 12 дугаар сараас эхлэн нүүрсний уурхайнуудыг 15-аас доошгүй хоногийн дизелийн түлшний байнгын нөөцтэй болгохыг "Нефть импорт" концерн, Худалдаа,үйлдвэрийн яам, Түлш, эрчим хүчний яаманд даалгасугай.
4.Цахилгаан станц, нүүрсний уурхайн техник, тоног төхөөрөмжийн засварын ажлын дутууг болон өвлийн их ачааллын үеийн бэлтгэлийг ойрын хугацаанд гүйцээж хангахыг Түлш, эрчим хүчний яаманд үүрэг болгосугай.
5.1992/1993 оны өвлийн улиралд аймаг, сумдад олгох дизелийн түлшний хуваарийг энэ 11 дүгээр сард багтаанНгаргаж мөрдүүлэхийг Ерөнхий сайдын орлогч н.Пүрэвдоржид, тус хуваарийн дагуу хангалтыг баталгаатай зохион байгуулахыг "Нефть импорт" концернд үүрэг болгосугай.
6.Улсаас аймаг, сумдад хуваарилан олгосон шатахууны хэмжээнд багтаан нутаг дэвсгэрийн аж ахуй, нийгмийн салбарын байгууллагуудын шатахууны хэрэгцээг зохицуулан өвлийг хохирол багатай давах техник зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
7.Түлш,эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжид ирэх жил хийх их, урсгал засварын ажилд шаардагдах сэлбэг хэрэгсэл, материал худалдан авахр валютын эх үүсвэрийн асуудлыг энэ онд багтаан хамтран авч үзэж шийдвэрлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яаманд даалгасугай.
Гурав.Нийгмийн дэг журмыг хангах талаар дор дурдсан арга хэмжээ авахаар тогтоосугай:
1.Улсын Их Хурлаас баталсан Монгол улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх талаар хийх ажлын төлөвлөгөөг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой тохиролцон баталж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд н.Энэбишид даалгасугай.
2.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг хангах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхтэй холбогдсон хуулиудын төслийг 1993 оны эхний улиралд багтаан боловсруулахын хамт хууль хяналтын байгууллагуудын бүтэц,зохион байгуулалтын талаар санал бэлтгэж зохих журмын дагууНшийдвэрлүүлэхийг Засаг захиргааны яам, Хууль зүйн яаманд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Засаг захиргааны сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A

1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |