A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 253

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.2.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Стандартчилал, хэмжил зүйн төвийг Ази, Номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-д тус тус гишүүнээр элсэхийг дэмжиж гишүүний татварыг жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлж байхыг Стандартчилал, хэмжил зүйн төв (Ж.ХҮРЭЛСҮХ)-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ