- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН IХ ИХ ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН IХ ИХ ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ
2004 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 159
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, "Ой тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 118 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олон улсын монголч эрдэмтдийн IХ их хурлыг "Их Монгол Улс болон орчин үе" сэдвээр 2006 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг зүйтэй гэж үзсүгэй
2. Их Хурлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг яам, агентлаг, Шинжлэх ухааны академи, Олон улсын монгол судлалын холбоо, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний холбогдох байгууллагаас төлөөлөлтэйгээр байгуулан ажиллуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.
3. Их хурлын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
