A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН ТУХАЙ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142

"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2002 оны 38 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба болон бусад албадын барилга, бүсийн доторхи дэд бүтцийн байгууламжуудыг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн журмыг баталж, зарлан явуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ