A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЛОН УЛСЫН СПОРТ, ОЛИМПИЙН ДЭЭД ЭРМЭЛЗЛЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 48 дугаар чуулганаар 1994 оныг "Олон улсын спорт, олимпийн дээд эрмэлзлэл"-ийн жил болгосон шийдвэрийг дэмжиж Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Олон улсын спорт, олимпийн дээд эрмэлзлэлийн жилийн ажлыг Монгол Улсад эрхлэн зохион байгуулах комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсугай:

Комиссын дарга -Эрүүл мэндин сайд

Орлогч дарга -Монголын Үндэсний олимпийн хорооны дарга

Нарийн бичгийн -Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга

Гишүүд: -Шинжлэх ухаан, боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга;

-Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний ерөнхий штабын орлогч дарга;

-Олон улсын олимпийн хорооны гишүүн;

-Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны харьяа Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга;

-мөн яамны харьяа залуучуудын газрын дарга н.Энхбат;

-Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын программын захиргааны дарга;

-Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга;

-Нийслэлийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн байгууллагын дарга;

-Биеийн тамирын дээд сургуулийн захирал;

-Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга.

2.Жилийн ажлын хүрээнд олимпийн хөдөлгөөнийг өөрийн оронд сурталчлах, хүүхэд, залуучууд, хөдөлмөрчдийг биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах,тамирчдын бэлтгэл сургалтын үр дүнг дээшлүүлэх ажил зохиохыг комисст үүрэг болгосугай.

3.1994 оны 6 дугаар сарын 23-ныг "Олимпийн дээд эрмэлзлэлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА