- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН АНХДУГААР НААДАМ, СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН АНХДУГААР НААДАМ, СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 193
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Орчин үеийн театрын шинэ урсгал Монголд" сэдэвт Олон улсын театрын анхдугаар наадам болон симпозиум, семинар сургалтыг 2001 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Олон улсын театрын анхдугаар наадмын арга хэмжээнд зориулж 8780 /найман мянга долоон зуун наян/ ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
