- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙХ ЗАРДЛЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙХ ЗАРДЛЫН ТУХАЙ
1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 64
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Үндсэн Хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн "А" заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Бага Хурлын Чуулган, бүсийн хурал болон Захиргааны Зөвлөлийн ээлжит хурлуудад оролцох Засгийн газрын хоёр төлөөлөгч, эзэд, үйлдвэрчний байгууллагын тус бүр нэг төлөөлөгчийн зардлыг жил бүрийн төвлөрсөн төсөвт тооцон тусгаж, тухай бүрт нь санхүүжүүлж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
